Монголын Ятгачдын холбоо үндэсний хөгжмийн нэг болох ятга хөгжмийг
ЮНЕСКО-д өөрийн орны нэрээр бүртгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.
Монголын Ятгачдын холбоо үндэсний хөгжмийн нэг болох ятга хөгжмийг ЮНЕСКО-д өөрийн орны нэрээр бүртгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Одоогоор уг хөгжмийг Монголын үндэсний соёлын өв хэмээн бүртгүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд ”Учран золгохын ерөөл” хэмээх тоглолт зохион байгуулж байгаа билээ. Тоглолт өчигдөр, өнөөдөр хоёр өдөр буюу энэ сарын 21, 22-нд МҮЭСТО-нд болох юм байна.АЖ П.Адарсүрэн агсны ""Алтай Хангайн уулс", "Ээж минь", "Тэмээн дээрээс наран ойрхон", "Жинчний амраг", мөн АЖ Д.Түмэндэмбэрэл агсны "Дөрвөн уул", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг нийт 30 гаруй уран бүтээл эгшиглэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/


















































