НҮБ Гаитийн булчин задрах тахал өвчинд нэрвэгсдэд тусламж үзүүлэхээс
албан ёсоор татгалзсан талаар “CNN” мэдээлжээ. Энэхүү аймшигт тахлаар
тус улсад 8000 гаруй хүн амиа алдаад байна.
НҮБ Гаитийн булчин задрах тахал өвчинд нэрвэгсдэд тусламж үзүүлэхээс албан ёсоор татгалзсан талаар “CNN” мэдээлжээ. Энэхүү аймшигт тахлаар тус улсад 8000 гаруй хүн амиа алдаад байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр Гаитийн Ерөнхийлөгч Майкл Мартеллид энэхүү шийдвэрээ уламжилжээ. 600 мянга гаруй хүнийг тэтгэж, эм эмчилгээгээр хангаж байсан НҮБ энэхүү өвчний үүсвэр тодорхойгүй байгаа нөхцөлд цаашид нөхөн төлбөр хийгээд ч үр ашиг гарахгүй хэмээн мэдээлсэн байна.
Булчин задрах тахал өвчнийг усны хоолойн бохирдлоос үүдэлтэй хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (1)