Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн хөшгөө Францын алдарт
зохиолч Виктор Хюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” сонгодог мюзикл
драмын жүжгээр нээх гэж байна.
Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн хөшгөө Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драмын жүжгээр нээх гэж байна. Дэлхийн олон орны томоохон театрын тайзнаа амилж байсан тус жүжгийг "Март-8"-нд зориулж ирэх сарын 8-ны 18.00 цагт тоглох юм. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар уг зохиолыг Монголын театрт анх удаа шинэ төрөл жанраар буюу мюзикл хэлбэрээр тайзны бүтээл болгон тавьсан нь ийнхүү үзэгчидтэй дахин уулзах гэж байна. Д.Ундрах /24tsag.mn/


















































