Дархан-Уул аймгийн эрүүлжүүлэх байрт хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн ажилтан үйлдсэн талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдэгдэж, өчигдөр үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан. Хохирогчийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхэлд эрүүлжүүлэхийн цагдааг буруутгаж байгаа бөгөөд цаашид байгаа баримт нотолгоондоо тулгуурлан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Занданшатар нарт хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм байна.Хэргийг тодруулбал өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ний шөнө Дархан-Уул аймгийн иргэн Г.Гантулга хэсэг хүмүүсийн хамт согтуурсан байхдаа эрүүлжүүлэгдэж, маргааш нь учир битүүлгээр нас баржээ. Шүүх эмнэлгийнхэн хохирогчийг хурц хордлогын улмаас нас барсан гэж мэдэгдсэн байна. Гэвч ар гэрийнхэн нь уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж.



















































Сэтгэгдэл (1)