

Пуужин өчигдөр Израилийн өмнөд хэсэг буюу Газа хотоос 15 км зайд орших Ашкелон хотод унасан байна. Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр одоогоор ямар нэгэн хүн бэртэж, ам насаа алдсан тохиолдол гараагүй гэжээ.
Пуужин харвасан хэрэг нь Палестины иргэн Израилийн шоронд амиа алдсантай холбоотой юм. Өнгөрсөн долоо хоногт Газын цэргийн групп “Ал Акса Мартирс” хэрвээ хоригдол Израилийн хил дотор ямар нэгэн байдлаар бэртэж эсвэл амь насаа алдвал хариу цохилт хийнэ хэмээн мэдээлсэн юм. Палестины иргэн 30 настай Арафат Жарадат өнгөрсөн бямба гарагт Израилийн шоронд амиа алдсан билээ. Түүнийг шоронгийн шахалтаас болж амиа алдсан хэмээн палестинчууд үзэж байна.
Д.Идэр