Орон сууцны нэг метр квадрат бүрийн үнийг сая төгрөг болгох боломжтой хэмээн ШӨХГТ-ын дарга О.Магнай мэдээлж байсан билээ.
Орон сууцны нэг метр квадрат бүрийн үнийг сая төгрөг болгох боломжтой хэмээн ШӨХГТ-ын дарга О.Магнай мэдээлж байсан билээ. Харин энэ нь боломжгүй зүйл болох нь БХБЯ, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, ОССК, Барилгын хөгжлийн төв хамтран зохион явуулсан "Барилга, бүтээн байгуулалт хөгжил" сэдвийн хэлэлцүүлгийн үеэр батлагдсан байна.
Хэлэлцүүлэгт салбарын удирдлагууд болон барилгын компанийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцжээ. Барилгын компаниуд байрны үнийг метр кв-ыг нь нэг саяд хүргэж буулгах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Харин газрыг нь шийдэж өгвөл энэ асуудлын талаар ярилцах болно гэжээ.
Одоогоор нэг орон сууцны нэг м.кв-ын үнэ байршлаасаа хамаарч 1.500.000-2.500.000 төгрөгийн ханштай байна.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (10)