Ирэх баасан гараг буюу 3-р сарын 1-нд Эх орончдын өдөр тохиодог. Энэ баярыг МАН-ын гишүүд намын баяр гэж хүлээж авдаг. Энэ өдөр МАН-ын УИХ дахь гишүүд болон бусад өндөр албан тушаалтнууд "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" цуврал лекц тавих аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс" гэсэн ерөнхий илтгэлийг тавьж улс орны өнөөгийн байдлын тухай онц сонирхолтой мэдээлэл хийнэ. Харин түүний МҮАН -ын дарга М.Энхсайхан "Эдийн засгийн аюулгүй байдал ба Төмөр зам" сэдвээр илтгэл тавих юм байна.
Илтгэл 2013 оын 3 сарын 1-ний 10,00 цагт Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болно.



















































Сэтгэгдэл (3)