Маргааш Төрийн ордонд Аудитын байгууллагын зөвлөгөөн болно. Энэ зөвлөгөөнд бүх аймаг, нийслэлийн Аудитын байгууллагын удирдлагууд оролцох аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд оролцож үг хэлнэ. Аудитын байгууллагын ажил, үүргийн хэрэгжилтийг УИХ-ын дарга хариуцдаг юм.Зөвлөгөөн маргааш 09.00 цагт Төрийн ордны "Б" танхимд эхэлнэ.


















































