
“ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар
сарын 1-ний өдөр "Улаанбаатар" зочид будлын Их танхимд зохион байгуулах
гэж байгаа аж.

“ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 1-ний өдөр "Улаанбаатар" зочид будлын Их танхимд зохион байгуулах гэж байгаа аж. Мөн энэ үеэр 50 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон ЮНЕСКО-оос шагнал хүртсэн гар урлалын батламжит бүтээгдэхүүн болох эсгий урлалын үзэсгэлэн, монгол уран бичлэгийн үзэсгэлэнг тус тус толилуулах юм байна. Түүнчлэн Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг тээгчид, өв уламжлагч ардын авъяастнууд хөөмий, уртын дуу, цуур, тууль хайлах урлагийн тоглолтыг сонирхуулахаар болсон байна.