Өнөөдөр товлогдоод байсан Өмнөгов аймагт хэрэгжиж буй Оюутолгойн төсөл, "Оюутолгой" компанийн хувь эзэмшигчдийн хурал Их тэнгэр цогцолборт эхлээд байна. Энэ хуралд Монголын талыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон
хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар, мөн "Рио Тинто" компанийн удирдлагууд оролцож байгаа юм. Энэ хурлаар "Оюутолгой” компанийн анхны хөрөнгө оруулалт чухам ямар үндэслэлээр ТЭЗҮ-д зааснаас өссөн, зэргээс эхлээд олон асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн сард 2 тал уулзсан ч зарим мэдээлэл, хэлэлцэх асуудлыг тодруулах шаардлагатай болсон учир дахин хуралдахаар болсон юм.



















































Сэтгэгдэл (1)