Эх орончдын өдрийг энэ жил нөгөөдөр буюу 3-р сарын нэгний өдөр 10 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ баярыг угтан МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос "Тусгаар тогтнолын цом-2013” яруу найргийн наадмыг зохион байгуулж байна. Наадам яг одоо МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны Их танхимд үргэлжилж байгаа юм. "Тусгаар тогтнолын цом-2013”-д 80 орчим яруу найрагчид өрсөлдсөнөөс 25 яруу найрагчийг II шатанд үлдсэн бөгөөд сүүлийн шатны ялагч нь өнөөдөр тодрох юм. 

















































