МАХН-ын 8-р Бага чуулган завсарлалаа. Хурал удахгүй үргэлжлэх бөгөөд төлөвлөгөөний дагаа намын бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ хурлаар МАХН-ын даргыг Н.Энхбаяр, дэд даргыг Шадар сайд Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн даргыг Г.Шийлэгдамба зэрэг удирдлагуудыг өөрчлөх эсэх, оронд нь хэнийг томилох вэ гэсэн тун чухал асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муу, хорих ял эдэлж байгаа тул даргын албан тушаалыг өөрчлөх магадлалтай байгаа аж. Түүний албан тушаалд Д.Тэрбишдагва гэх зэрэг цөөнгүй хүний нэр Бага хурлын гишүүдийн дунд яригдаж байна. 


















































Сэтгэгдэл (12)