1998 оноос 2011 оныг хүртэл 6000 гаруй монгол эмэгтэй харийн бэр болсон
байдаг аж. Гэхдээ энэ нь зөвхөн албан ёсоор гэрлэлтээ батлуулсан
хүмүүсийн тоо.
1998 оноос 2011 оныг хүртэл 6000 гаруй монгол эмэгтэй харийн бэр болсон байдаг аж. Гэхдээ энэ нь зөвхөн албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хүмүүсийн тоо. Үүний цаана батлуулаагүй хэчнээн хүмүүс гэр бүл болж байгааг нарийн гаргасан тоо баримт байхгүй юм. “Хүйсийн тэгш эрхийн төв”-д л гэхэд 40 гаруй эмэгтэй гадаад гэрлэлтийн улмаас хохирч туслалцаа авсан байдаг байна. Энэхүү
байгууллага нь хүн худалдаалах хэргийн хохирогч болсон иргэдэд туслалцаа
үзүүлэн ажилладаг төрийн бус байгууллага аж. 2003-2012 оны
байдлаар 1000 гаруй хүнд туслалцаа үзүүлэн ажилласны 480 нь хүн
худалдаалах гэмт хэргийн хохирогчид байсан байна. Тэдний 73 хувь нь охид,
эмэгтэйчүүд, 27 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Хохирогчдын 60 орчим хувийг
гадаадын найман орноос аюулгүйгээр эх орондоо эгүүлэн авчирч бүх талын
туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа гэнэ. Мөн монгол улсад ирээд хүний
наймааны хохирогч болсон гадаадын иргэдэд туслалцаа үзүүлэн эх оронд нь
буцаадаг байна. Тэгвэл хүний наймааны хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаа
өнгөрсөн онд өөрт тулгарсан асуудлаар “Хүйсийн тэгш эрхийн төв”-д хандаж
байжээ.24tsag.mn



















































Сэтгэгдэл (4)