Австралийн цагдаа нар маш их хэмжээний хар тамхи илрүүлсэн талаар “BBC” онцолжээ.
Австралийн цагдаа нар маш их хэмжээний хар тамхи илрүүлсэн талаар “BBC” онцолжээ. Тэд Хятадын өмнөд хэсгээс ачаа тээвэрлэж явсан усан онгоцноос нийтдээ 585 кг хар тамхи илрүүлжээ. Багаар бодоход энэ хууль бус бүтээгдэхүүн 440 сая ам.долларын үнэ хүрэх аж.
Хэрэгт холбогдуулан Сингапур, Австрали, Хонконгийн гурван иргэнийг баривчлан шалгаж байна. Хэрвээ сэжигтнүүд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял авах юм байна.
Д.Идэр


















































