Өчигдөр Хятадын Хубэй аймгийн Киньжи бага сургуульд дөрвөн хүүхэд амиа
алдсан талаар “BBC” мэдээлжээ. Хүүхдүүд шахцалдсан сурагчдын хөлд
гишгэгдэж амиа алдсан байна.
Өчигдөр Хятадын Хубэй аймгийн Киньжи бага сургуульд дөрвөн хүүхэд амиа алдсан талаар “BBC” мэдээлжээ. Хүүхдүүд шахцалдсан сурагчдын хөлд гишгэгдэж амиа алдсан байна. Сяньхуа агентлагийн мэдээлснээр хохирогсдоос гадна олон арван хүүхэд мөн бэртэж гэмтсэн гэжээ.
Чухам яагаад сурагчид өглөө эрт олноор хуйлран гүйсныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Тэдний мэдээлснээр шахцалдааны улмас сургуулийн хаалга хүртэл эвдэрсэн байжээ.
Д.Идэр




















































