
Олон улсад сорьцын хяналтын Венийн конвенц, Олон улсын сорьцын
хяналтын байгууллагуудын холбоо гэсэн хоёр байгууллага байдаг бөгөөд тэд
хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг.

Олон улсад сорьцын хяналтын Венийн конвенц, Олон улсын сорьцын хяналтын байгууллагуудын холбоо гэсэн хоёр байгууллага байдаг бөгөөд тэд хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар дахь Сорьцын хяналтын хэлтэс 2012 онд дээрх холбоонд гишүүнээр элсэх тухай саналаа илгээж холбоо тогтоосон бөгөөд энэ оноос гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь оролцож эхлээд байна. Саяхан тус холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ сард Швейцарийн Женевт болох хуралд манай төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна. Түүнчлэн энэ онд олон улсын түвшинд хийгдэхээр зарлагдсан 2 төрлийн шинжилгээнд манай лаборатори оролцох болсон тул эхний ээлжинд тус холбооноос ирүүлсэн рентгенофлоуресценцийн аппарат буюу үл эвдэх сорилын аргаар шинжлэх дээжийг хүлээн авч шинжилгээг хийхийн зэрэгцээ бусад лабораториудаар шинжлүүлж харьцуулалт хийгдэж байна. Дараагийн шинжилгээг энэ сард Женевт болох хурлын үеэр тараагдах дээжинд жингийн аргаар шинжилгээ хийх аж.