”Их Монголын дархан бэр”-ийг өргөмжлөх цэнгүүн өнөөдөр 10.00 цагт АСА циркт болно.Дархан бэрийн хүндэтгэлийг сэргээх үүднээс “Сант-Улс медиа групп” санаачлан “Их Монголын Дархан бэр”-ийг тодруулж эхлээд байгаа билээ. Анх "Их Монголын Дархан бэр"-ийг тодруулан өргөмжлөх арга хэмжээний зохион байгуулагчдын зүгээс 108 суварга, 108 эрх гэдэгчлэн билэгдлээ дагаад гурав буюу түүнээс дээш хүү дарааллан төрүүлсэн ээжүүдийг "Дархалж" өргөмжлөхөөр болсон билээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































