МАН-ын удирдлагууд ирээгүй тул музейг хүлээж авсангүй. Тодруулбал,
Засгийн газрын тогтоолоор музейг зориулалт ёсоор нь Үлэг гүрвэлийн музей
болгохоор шийдсэн бөгөөд өнөө

Өнөөдөр 11.00 цагт ССАЖЯ-ны удирдлагууд, Төрийн өмчийн хорооны холбогдох хүмүүсийн хамт Лениний музейг хүлээн авах гэж байсан ч тус байгууламжийг эзэмшиж байсан МАН-ын удирдлагууд ирээгүй тул музейг хүлээж авсангүй. Лениний музейг Үлэг гүрвэлийн музей
болгохоор Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч музейг эзэмшиж байсан МАН-удирдлагууд хүрч ирэн музейг
хүлээлгэж өгсөнгүй. Лениний музейг хүлээж авахаар албаныхан ирээд МАН-ын дарга
Ө.Энхтүвшин рүү утсаар ярьсан бөгөөд “Энэ талаарх албан бичгийг аваад,
ярилцаж байна” гэсэн хариултыг өглөө. Тиймээс Соёл, спорт аялал
жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл албан бичигт
яаралтай хариу өгөхийг шаардсан юм.
Сэтгэгдэл (10)