Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат
Улсын начин Б.Одхүү Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах “Моннис” компанийн байранд орших “Жарден” ресторанаар үйлчлүүлэх
үеэрээ Улсын заан Ц.Баярсайханыг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл
учруулсан танхайн хэрэг үйлдсэн.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Улсын начин Б.Одхүү Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис” компанийн байранд орших “Жарден” ресторанаар үйлчлүүлэх үеэрээ Улсын заан Ц.Баярсайханыг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан танхайн хэрэг үйлдсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалган, прокурорын хяналтанд шилжүүлээд байсан. Харин прокурорын байгууллагаас хэргийг яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар буруутгаад байгаа аж. Хэрвээ гэмт буруутай нь тогтоогдвол 5-8 жил хүртэл хорих ял оноох юм байна.
Сэтгэгдэл (4)