Шат шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, БОНХ-ийн яамны дэд сайд Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан тэднийг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсооно уу хэмээн захиа илгээсэн. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамьяанг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн байгаа юм. Харин түүний илгээсэн захианаас болж тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг түр зогсоосон билээ. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Интерполд захидал илгээж, Н.Энхбаярын хэрэгт холбогдсон дүү болон туслахын ахыг нь үргэлжүүлэн эрэн сурвалжлахыг хүсчээ.
Тэгэхээр тун удахгүй Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяа болон туслахых нь ах Б.Хуяг нарыг Интерполоор үргэлжүүлэн эрэн сурвалжилж эхлэх нь.



















































Сэтгэгдэл (29)