Энэ сарын 13, 14, 15-нд манай улсад Солонгосын “Кореа” их сургуулийн “Анам” эмнэлгээс элэг шилжүүлэн суулгах мэс заслын
их эмч Ким Дун Шиг ирж элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх
шаардлагатай, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох заалттай эсэхээ
мэдэхгүй байгаа хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгөх гэж байна. Монголд элэгний эмгэгийн голлох шалтгаан нь элэгний В, С вирусын халдварын тархалт их байгаатай холбоотой. В, С вирусын халдвараас үүдсэн элэгний хатуурал, элэгний өмөнгийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихэсч байна. Харин БНСУ-д хувьд энэ төрлийн өвчлөл харьцангуй бага. Элэгний эмгэгээс сэргийлэхийн тулд В, С вирусын халдвараас л сэргийлэх хэрэгтэй. Шаардлагагүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзах, нэг удаагийн зүү тариур хэрэглэх хэрэгтэй. Халдвараас сэргийлэхийн тулд В вирусын эсрэг вакцин хийлгэх нь зө юм байна.


















































