Өнгөрсөн оны тавдугаар сараас Нисэхээс хотын төв рүү чиглэсэн олон улсын стандартад нийцсэн нэгдүгээр зэрэглэлийн зам буюу Яармагийн гүүр Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл уг ажил ирэх сарын 15-нд эхлэх гэж байна. Энэ зам нь Богд уулын ар хормойгоор тавих замтай холбогдох бөгөөд хотын баруун, зүүн талыг холбож нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолдог. Хятадын “HKB”, Монголын зам, барилгын “Лу тун” компани хамтран 28 тэрбум төгрөгийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгэж буй юм.
Өнгөрсөн онд гүйцэтгэгч компаниуд газар шорооны ажил хийсэн бөгөөд нийт ажлын 30 орчим хувийг нугалсан байна. Уг замын ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаа ч зорчих хэсгийн замын зурваст орсон гурван шатахуун түгээх станцыг чөлөөлөх ажлыг шийдвэрлэж чадахгүй байгаа аж. “Тэс петролиум”, “Петровис”, “Жаст ойл” гэсэн нэр бүхий станцууд газраа чөлөөлөхийн тулд их хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа гэлээ. Гүйцэтгэгч компаниудын төлөвлөснөөр ирэх сарын 1 гэхэд бэлтгэл ажлаа хангаж, 15-наас барилгын ажилдаа орох аж.



















































Сэтгэгдэл (3)