Засгийн газраас сумын төвийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг
дээшлүүлэх үүднээс “Сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дөрвөн жилийн
хугацаанд хэрэгжих энэхүү төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, ҮХААЯ,
Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтран хэрэгжүүлэх бөгөөд
улсын төсвөөс санхүүжүүлэхдээ нэг хүнийг сая төгрөгөөр тооцон 3000
хүнтэй сум бол 3 тэрбум, 10 мянган хүнтэй сум бол 10 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ
Засгийн газраас сумын төвийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үүднээс “Сум” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтран хэрэгжүүлэх бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэхдээ нэг хүнийг сая төгрөгөөр тооцон 3000 хүнтэй сум бол 3 тэрбум, 10 мянган хүнтэй сум бол 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.Үүнд Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг сумын нэг хүнийг 100 мянган төгрөгөөр, амьжиргаа дээшлүүлэх таван жилийн хугацаатай, 0.7 хувийн хүүтэй зээлийг сумын нэг хүнийг 10 мянган төгрөгөөр тооцон хуваарилах юм байна.
Монгол Улсад 3000 хүртэлх хүнтэй 170 сум, 3000-5000 хүртэлх хүнтэй 100 сум, 5000-аас дээш хүн амтай 28 сум, хилийн боомт, уурхайтай 11 сум байдаг аж. “Сум” төсөл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Суманд амьдарч байгаа нэг хүнийг нэг сая төгрөгөөр тооцож хөрөнгө оруулалт хийх аж. Тухайн суманд өгсөн хөрөнгөөр ямар үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийх шаардлагатай байгаагаа иргэд олонхоороо шийдвэрлэх боломжтой. “Сум” хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэх гэнэ.


















































