зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сауле: Хэвлэл мэдээллийн салбарт дарангуйлал хэрээс хэтэрлээ

2013-3-14
0
ЖИРГЭХ

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд асан Ж.Саулетэй ярилцлаа.
 
_MG_4816-Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн бүх л салбарт шинэ  ажил эхлүүлсэн. Эдгээрээс хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар дахь хандлага байдлыг улстөрчид, олон нийтийн байгууллагад ажилласан туршлагатай хүмүүс хэрхэн үзэж байгааг бид асууж яваа хүрээнд таньтай уулзлаа?
 
-Би сэтгүүлч биш ч энэ салбартай ойр ч гэх үү, энэ чиглэлээр мэдээлэл авдаг л даа. Гэхдээ төрийн байгууллагад насаараа ажилласан, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байнгын ажил төрлийн холбоотой байдгийн хувьд санал бодлоо хэлэлгүй яахав. Эрх баригчид шинэчлэл хэмээх өхөөрдөм нэртэй Засгийн газраа байгуулахаас өмнө ардчилал, чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, олон ургальч үзлийн талаар тоть шиг давтан ярьж, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхийг үргэлж амалдаг байсан.
 
Харамсалтай нь, төрийн эрхийг гартаа авсаны дараа энэ бүхэн нь зуун наян градус эсрэгээр эргэж, юун тэр чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх мантай жинхэнэ хэвлэлийн эрх чөлөөг боогдуулагч болон хувирсан. Үүний жишээ баримт маш олон байна. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх гол индэр болсон мэдээллийн сайтуудад сэтгэгдэл бичих хүмүүс овог нэр, регистрийн дугаараар бүртгүүлж байж сэтгэгдлээ бичих шийдвэр гаргасан.
Харин иргэд, сэтгүүлчдийн эсэргүүцэлтэй тулгарч, сайтуудын дотоод журмаар зохицуулахаар болсон. Энэ бол үнэхээр хүмүүсийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал байсан. Ялихгүй шалтгаанаар 21 кабелийн телевизийг түр хугацаагаар хаачихаад зарим нь одоо хүртэл сураггүй байгаа гэгдэж бичигдэж, яригдаж, сонсогдож л байна. Би Монголын төрд 30 жил алба хашихдаа ийм олон хэвлэл мэдээллийн хэргэслийг нэг дор хааж боож байсныг мэдэхгүй юм байна. Бид ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй сууж байна.
 
-Тиймээ, сая дахиад есөн телевиз хааж, олон сэтгүүлч ажилгүй болсон л доо?
 
-Тэр үйл явдал чинь бүр Монголын сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэсэн баярын хурал хуй, хоол цайллага нь болсон өдөр давхцаа биз дээ. Би үүнийг шинэчлэлийн Засгийн газрын хэвлэл мэдээллийнхэнд барьж байгаа “бэлэг” гэж ойлголоо. “Та нар яаж ч чадахгүй чинь энэ шүү дээ...” гэж ер нь бараглаж тавлаад байгаа юм биш үү. Олон сэтгүүлч ажилгүй боллоо гэлээ.
 
Мэдээж, тэдний ихэнх нь эмэгтэй уран бүтээлчид байж таараа. Ер нь ажиглаж байхад хэдэн эрх мэдэлтэн, олигархиудын телевиз, сайтууд үлдээд төр засгийн бодлогод шүүмжлэлтэй хандсан, үнэний дуу хоолой болсон, шударга ёсны төлөө ажиллаж байгаа хэвлэл мэдээллийг хааж боож, янз бүрийн аргаар дарамталж, айлган сүрдүүлэх явдал газар авч байгаа нь гарынхаа дор ажиллуулах л зорилго юм биш үү. Энэ  ардчилал, шударга ёс мөн үү? Нөгөө амны уншлага болсон ард түмний санал бодлыг сонсоно,  бүх юмыг нээлттэй байлгана гэсэн нь хаачив?
 
-Энэ шуурга танай намыг ч тойроогүй юм шиг байна. Сая МАН-ын сайтыг бас хаасан гэж сонслоо?
 
-Жирийн иргэдийн хэвлэл мэдээллийг боож хааж байгаа юм чинь энэ том намыг яаж зүгээр байлгахав дээ. Ганцхан сайтаар зогсохгүй. МАН-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг хүн гүтгэсэн гэсэн шалтгаанаар 25 хоног цагдан хорьмныг бүгд мэдэж байгаа. Энэ хугацаад ганцхан удаа байцаалт авсан гэж байгаа юм. Бас л хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг л дээ.
 
Одоо манай намын man.mn сайтыг “Эв нэгдлийн элчийг ард түмнээр тодруулъя” гэсэн хэлэлцүүлэг явуулах гэж байгаагийн төлөө гурван сарын хугацаатай хаах гэж байна. Энэ бол улстөрчдийн рейтинг тогтоох, эсвэл санал асуулга явуулах зорилго агуулаагүй. Зүгээр л ямар шалгууруудыг хангаж байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх боломжтой вэ гэдгийг л тодруулах тодруулах зорилго юм. Үүний төлөө сайтыг хаана гэдэг бол зүгээр л шалтаг юм. Бас болоогүй, манай “Монголын үнэн” сониныхныг байсхийгээд шүүхэд дууддаг болсон гэж байгаа.
 
Ер нь, шинэчлэлийн Засгийн газрын үед хэвлэл мэдээлэл эрхлэх, ард иргэд үзэл бодлоо илэрхийлэх амаргүй болсон гэсэн сэтгэгдэл төрж байна. Харин магтан дуулж, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрвөл удаан амьдарч болохдогуу даа.
 
-Одоо тэгээд манай сэтгүүлзүйн маргаашийг та хэрхэн харж байна?
 
-Монгол Улс хагас чөлөөт хэвлэлтэй гэж дүгнэгддэг юм билээ. Миний бодлоор энэ Засгийн үед тэр хагас эрх чөлөө нь бүрмөсөн алга болж, ямар ч чөлөөт хэвлэлгүй орон гэсэн сэтгэгдэл төрж байна. Учир нь хэвлэл мэдээллийг хаах, сэтгүүчдийг шоронд хийх, айлган сүрдүүлэх нь энгийн зүйл боллоо. Мэдээллийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсан, олигархи эзэнтэй цөөн хэдэн хэвлэл мэдээлэл зөвхөн нэг талыг барьж туйлшрах болсон.
 
Энд сэтгүүлчдэд ямар ч буруу байхгүй. Талх олж идэхийн тулд тухайн хэвлэл мэдээллийн бодлогыг барихаас өөр аргагүй шүү дээ. Асуудлын гол нь сонин, телевизийн бодлогыг  атгаж байгаа эзэн, эрхлэгчдэд нь байна. Уг нь чөлөөт хэвлэл эрх баригчдын үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч, хяналтын үүрэг гүйцэтгэх ёстой маш хүчтэй зэвсэг байх учиртай юм.
 
Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө хаагдмал боогдмол байгааг сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа өөрийнхөө намын хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанаас тод мэдэрч байна. Гэхдээ ганц манай намын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид төдийгүй Монголын бүх шударга  сэтгүүлчид энэ бүх дарамтыг  даван туулж, үнэний дуу хоолой болож чадна гэж бодож байна.
 
-Та  манай улсын хамгийн чухал салбарын дэд сайд байсан. Хамаарсан салбарынхаа ажлыг одоо хэрхэн харж суух юм бэ?
 
-Уг нь энэ сэдвийг надаас хамгийн түрүүнд асуух байсан юм. Гэхдээ заавал хөндөх ёстой асуудлын хүрээнд ярилцсан шүү. Өнгөрсөн дөрвөн жилд урьд өмнө байгаагүй томоохон ажлуудыг хийж, бодлогын шинжтэй чухал хөтөлбрүүдийг батлуулсан. Зарим нэгээс нь дурдахад “Атрын III аян”, “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, Биржийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх талаар авсан арга хэмжээ гэх мэт олон зүйлийг ярьж болно. Харамсалтай нь төрийн залгамж халаа гэж орхигджээ.
 
Одоогийн эрх баригчид энэ талаар нэг ч үг дурдахгүй байна. Бүх юмыг шинэчлэх нэрээр урьд нь хийж байсан, хийж эхэлсэн ажлуудыг орхигдуулж, бүгдийг шинээр эхэлж болохгүй.Тийм боломж ч байхгүй. Ер нь бүх юмыг улс төрийн өнцгөөс харж, мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, солих нь ч буруу. Сая би хөдөө орон нутгаар явж ирэхэд жирийн малчдыг Ардын намын, Ардчилсан намын гэж хуваасан байх юм. Хэрэв энэ янзаар явбал тун удахгүй малыг хүртэл ардын намын мал, ардчилсан намын мал гэж ялгах нь холгүй байна.
 
Уг нь улстөржихгүйгээр энэ салбарт хийх ажил маш их байна. Бид нийгмийн хөгжил дэвшлийн төлөө намчирхаж, улстөржихгүйгээр эв нэгдэлтэй, нэг нь нөгөөгөө дэмжин ажиллах хэрэгтэй л дээ. Өнөөдөр бидэнд хоосон цэцэрхэж, дэмий ярьж суух биш нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг зоригтой шийдвэрлэх шаардлагатай байна. Хоёрхон сая хүн амтай цөөхөн монголчуудад эв нэгдэл, хичээл зүтгэл хэрэгтэй. Үүнд сэтгүүлчид та нарын, чөлөөт хэвлэлийн хувь нэмэр, үүрэг хариуцлага хамгийн чухал. Сэтгүүлчид маань эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Тэмцэнэ гэдэг нь амжилтын нэг хэлбэр юм шүү гэж бодож суух юм даа.
nam.mn
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.11.192.34)
    энэ дайчин бүсгүй дээ хаяа нэг голыг нь олоод хэлдэг шүү. Нам дотроо шудрага хусдаг амьтан байна лээ
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • (124.158.71.7)
    ухаантай казак.
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • (182.160.59.91)
    teneg kazak
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Японы асуудал энэ хүнд хамаагүй тэр чинь Куланда гэж сайд байсан энэ чинь ХХААХҮ-ийн сайд байсан. Үнэн зөв юм хэлжээ та нарт халх нь байна уу казах нь байна уу ямар хамаатай юм бэ? Үнэн үг хэлсэн байна
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • монголд элэггүй эмэгтэй дээ (182.160.17.1)
    Японд байхдаа Монголыг бус казахстанд туслаач гээд гүйж явсныг кимуро аяко илчилж шившгийг нь дэлгэсэндээ
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • (203.91.118.162)
    ene hun chine odoo yamand ajillaj bgaa turiin alban haagch ingej nam mamaaraa yariaa hiij boldogb yum bhdaa
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • (182.160.37.174)
    сайд асан хасаг л байна.
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • (210.89.232.110)
    ded said l baisan biz dee
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 36 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК