“Reuters” агентлагийн нийгмийн сүлжээ сайтыг хариуцсан редактор Мэтью
Кейсыг “Anonymous” хакерын бүлэглэлтэй хамтарсан хэрэгт буруутган
өчигдөр баривчилсан талаар “CNN” мэдээлжээ.
“Reuters” агентлагийн нийгмийн сүлжээ сайтыг хариуцсан редактор Мэтью Кейсыг “Anonymous” хакерын бүлэглэлтэй хамтарсан хэрэгт буруутган өчигдөр баривчилсан талаар “CNN” мэдээлжээ. Түүнийг “Anonymous” бүлэглэлийн хакерчид “Tribune” компанийн сүлжээнд нэвтрэхэд үгсэн хуйвалдсан хэмээн буруутгасан байна. 26 настай Мэтью Кейс нь 2010 оны аравдугаар сард “Tribune” компанийн эзэмшдэг “KTXL FOX 40” компанийн веб продюсерийн ажлаасаа халагджээ. Түүнийг халагдсанаас хоёр сарын дараа “Anonymous” бүлэглэлийн хакерчид тус компаний сүлжээнд нэвтэрсэн аж. Мөн Мэтью Кейсын хакерчидтай онлайнаар харилцаж байсан нь батлагдсан тул түүнийг хэрэгт татсан байна.
Калифорнийн тангарагтны шүүх пүрэв гарагт Мэтью Кейсыг хэрэгт татлаа хэмээн АНУ-ын Хууль зүйн яам анх мэдээлжээ. Хэрвээ сэжигтэн буруутай нь тогтоогдвол 25 жил шоронд сууж, 750 мянган ам.долларын торгууль төлөх аж. Түүний хэргийг ирэх сарын 12-нд шүүх юм.
Д.Идэр


















































