зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын-Үүд жишиг сум болно

2013-3-15
0
ЖИРГЭХ

JAV_6648  Энэ сарын 14-ний пүрэв гарагийн үдээс хойш Ерөнхий сайд Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсч, сонирхсон асуултуудад нь хариуллаа. Энэ уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа болон орон нутгийн удирдлагын төлөөлөл оролцлоо.

  Замын-Үүд суманд бүтээн байгуулалт өрнүүлж, “жишиг сум” болгох үүднээс улсын төсвөөс энэ жил 15 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцоллоо. Энэ хөрөнгөөр нэн тэргүүнд юу юу барьж байгуулах талаар Засгийн газрын тэргүүн Замын-Үүд суманд ирсэн даруйдаа орон нутгийн удирдлагууд, холбогдох яам, агентлагийн төлөөллүүдтэй санал солилцсон юм. Ингээд юуны өмнө иргэдэд нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, ногоон байгууламжид дээрх хөрөнгийг зарцуулахаар болсноо иргэдтэй уулзах үеэр хэлэлцүүлж, олонхийн дэмжлэг авлаа. Орон нутгийн зам, эрчим хүч, шугам сүлжээний дэд бүтцийг сайжруулах, хил гаалийн үйлчилгээг чанаржуулах зэрэг өргөн хүрээтэй бусад ажил төлөвлөгөөнийхөө дагуу саадгүй үргэлжлэх учраас Замын-Үүдэд тусгайлан төсөвлөсөн дээрх багагүй хэмжээний хөрөнгийг зөвхөн иргэдийн ая тух, амьдралын нөхцөлийг дээшлүүлэх ажилд зарцуулах юм.

  Шийдвэрлэх шаардлагатай, анхаарал татахуйц хэд хэдэн асуудлыг орон нутгийн иргэд Ерөнхий сайдад уламжилсан. Байнга хөндөгддөг ч тодорхой шийдэлд хүрээгүй нэг асуудал бол Замын-Үүдийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох. Төвөөсөө тавхан км давхиад харъяалсан газар нутгийн хилд нь хүрчихдэг давчуухан энэ суманд үндсэн оршин суугч 15 мянган иргэнээс гадна бизнес эрхлэн түр оршин  суугч, дамжин өнгөрөгчид нийлээд 20 гаруй мянган хүн аж төрж байна. Одоо эндэхийн нэг өрхийн гишүүд өөр өөр сумын харъяалалтай байх нь энгийн үзэгдэл гэнэ. Ялангуяа малчин өрхүүдэд ихээхэн бэрхшээл үүсч, бэлчээр нутаггүйдэж байгаа аж. Ирсэн олон дарга энэ асуудлыг шийдвэрлэхээ удаа дараа амласан ч өнөөдөр болтол ямар нэг ахиц гараагүйг иргэд хэлж, Шинэчлэлийн Засгийн газар шийдэж өгнө гэж итгэж байгаагаа илэрхийлж байв.

  Өөр нэг асуудал нь хилээр ачаа зөөдөг том оврын автомашины жин хэмжээнд хязгаар тогтоосон стандарт гэнэ. 2011 онд гарсан энэ стандартыг мөрдүүлэхийн тулд машиныг урт, өргөн, өндөр, жин гээд олон талаас нь хэмжиж, тогтоосон тооноос давсан хэсгийг тайр гэдэг нь иргэдэд чирэгдэл үүсгээд зогсохгүй өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөөс эхлээд эдийн засгийн хор хохирол дагуулж буйг иргэд хэллээ. Энэ стандартыг эргэн харахыг хүссэн олон иргэн байсан тул Ерөнхий сайд холбогдох албаныхныг байлцуулан тэдэнтэй тусгайлан уулзаж, шинээр барьж буй хүнд даацын зам ашиглалтад ортол дээрх стандартыг мөрдүүлэхгүй байхаар тогтлоо.

  “Гаальтай машин” гэх нэршил Замын-Үүдээр дамжин зорчигчдын дунд танил болсон. Хил гаалийн хяналт шалгалтгүй нэвтэрч чаддаг, татвараас бултаж хөнгөлүүлдэг гэх ийм төрлийн үйлчилгээ энэ боомтод далд хэлбэрээр улам бүр лавширч, одоо нийт ачаа тээврийн 10 хувийг эзлээд байгаа гэнэ. Хориотой бараа хилээр нэвтрэх нөхцөл бүрдүүлж, татвараас бултуулдаг энэ үйлдлийг зохицуулах боломж хомс, учир нь ийм машины эзэд нь орон нутгийн хил, гааль, цагдаа гэх мэт төрийн байгууллагын дарга нар байдаг гэж иргэд шүүмжиллээ. Ерөнхий сайдын хэлснээр гаальтай биш гаальгүй машин гэмээр энэ байдлыг таслан зогсоохын тулд хилийн шалган нэвтрүүлэхийн рентген хэсгийг бүрэн камержуулах зэрэг арга хэмжээ авч болохыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг санал болгосон.

  Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуяг Замын-Үүд суманд ажиллахдаа олон асуудлыг газар дээр нь үзэж танилцаж, үүрэг даалгавар өгч, зарим асуудлаар шийдвэр гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.187)
    Ene neg yambii, hotsroglyn tuil bson 69-uu odoo bolildoo, nudnii bulainuud aa!!! 21r zuun garchihaad bdag, Mongold l gantshan iim baliar uilchilgee bn..amitnaas ichdeg boloosoi... er ni 69 hotyn gudamjind hurtel muuhai haragddag bolchihood bgaa shuu!!!
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 36 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК