
Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг өнгөрсөн сарын 15-17-нд АНУ-ын
Нью-Йорк хотноо болсон “International Couture fashion week”-д амжилттай
оролцоод ирсэн билээ.

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг өнгөрсөн сарын 15-17-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “International Couture fashion week”-д амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрбээр Нью-Йоркт анхлан танилцуулсан “Katya Zol” брэндийн 17 хувцастай коллекцоо монголчууддаа үзүүлж загварын үдэшлэг хийхээр болжээ. Тэр шоу нь өнөөдөр “iloft function house”-д болох бөгөөд үдэшлэгт улс төр, урлаг соёлын хүндтэй эрхмүүд уригджээ. 40 мянган төгрөгийн үнэтэй тасалбартай загварын үдэшлэгийн үеэр удахгүй Европт өөрийн загвараа танилцуулахаар зэхэж байгаа Д.Энхмаа бүтээлүүдээ танилцуулах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/