зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймагт ажиллаж байна

2013-3-16
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн М.Батчимэг ýíý сарын 14-15 ны өдөр Орхон аймагт ажиллаж,  ард  иргэдтэй нээлттэй уулзалт  хэлэлцүүлэг хийж байна.  Гуравдугаар сарын 14-ны өдөр тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлага болон сум багийн  Засаг дарга нарт УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгч,   санал бодлоо  солилцсон юм.
    УИХ-ын гишүүн М.Батчимэг гуравдугаар сарын 14-15 ны өдөр Орхон аймагт ажиллаж,  ард  иргэдтэй нээлттэй уулзалт  хэлэлцүүлэг хийж байна.  Гуравдугаар сарын 14-ны өдөр тус аймгийн төрийн байгууллагуудын удирдлага болон сум багийн  Засаг дарга нарт УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгч,   санал бодлоо  солилцсон юм.
41
Тэрээр хэлэхдээ, УИХ, Засгийн газар улс орны ирээдүйг дээрээс шийдэхээс илүүтэйгээр орон нутгийн чадавхийг сайжруулах нь улс орны ирээдүйг тодорхойлох чухал асуудал юм. 1990 оны хувьсгалаар ололттой сайн зүйлийг бишгүй бүтээж чадсан ч бидний зорьж байгаа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бүтээж чадсангүй. Нэг намын цөөн тооны албан тушаалтнууд шийдвэр гаргадаг байсан  өмнөх тогтолцоо хэвээр байсаар байна. Тиймээс энэ удаагийн УИХ  төрийн, төсвийн болон төрийн албаны төвлөрөл, эрх мэдлийг задлах арга хэмжээг авч эхэлсэн. Бид дараагийн цоо шинэ шинэчлэлийн давалгааг иргэдийн оролцоотойгоор орон нутагт нэвтрүүлэх бодлого баримталж байна. Үүний нэг тод жишээ нь 2013 оны Төсвийн тухай хуулиар орон нутагт урьд байгаагүйгээр төсвийн эрх мэдлийг олгосон явдал юм. Орхон аймагт 26 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн. Үүнээс 8,8 тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байгаа. Энэ мөнгөөр юунд хөрөнгө оруулахыг шийдэх нь иргэдийн мэдэлд байх ёстой. Хороо, дүүрэг, сум, баг дээр хүний амьдралын гол цөм оршиж байгаа учраас “Орон нутаг үндсэн нутаг” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзэл баримтлалтай зуун хувь санал нэг байгаа. Орхон аймагт Шууд ардчиллыг хөгжүүлэх анхны цахим сургалтын төв байгуулагдаж, хангайн бүсийн аймгуудад сургагч багш бэлдэж эхэлснийг сонсоход таатай байна. Иргэддээ төрийн байгууллагууд үүд хаалгаа нээж, хамтран ажиллах үндэс тавигдсан байна гэж ойлгож байна. Орон нутгийн удирдлагууд санаачлагатай идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэлээ.
 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдээс санал аваад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд ямар бэрхшээл тулгарсан болон иргэдээс санал авахад цаашид юунд анхаарах хэрэгтэй байгааг албаны хүмүүсээс М.Батчимэг гишүүн тодрууллаа. 2013 оны хөрөнгө оруулалтын ажил, 2014-2016 оны хөрөнгө оруулалтын жагсаалтыг оны өмнө найман удаа хэлэлцүүлэн баталжээ. Гэхдээ энэ жил иргэдэд бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл хомс байсан учраас аймгийн хэмжээний хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр хувийн чанартай саналуудыг их гаргаж байсан байна. Тиймээс иргэддээ мэдээллээ өгсний дараагаар хөрөнгө оруулах салбараа эрэмблэх нь зүйтэй байна хэмээн Орхон аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Даваадорж  хариулав.
39
Мөн орон нутагт зарлагдсан тендерийг ил тод шударга явуулахад хууль эрх зүйн хувьд хүндрэл үүсдэг эсэх талаар асуусан гишүүн асуултад Орхон аймгийн худалдан авах ажиллагааны албаны дарга Оюунгэрэл хариулт өгсөн юм. Энэ онд тус аймагт 10,2 тэрбум төгрөгний худалдан авалт хийгдэнэ. Баян-Өндөр суманд 2,6 тэрбум төгрөг, Жаргалант суманд 2,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Анхан шатны байгууллагуудад эрх мэдлийг шилжүүлэх үүднээс тус хоёр сум өөрсдөө худалдан авалтаа зохион байгуулах болжээ.  Үнэлгээний хорооны бүх гишүүн худалдах, худалдан авах мэргэшсэн сертификаттай байхыг хуульд заасан. Гэвч мэргэжилтнүүд бүгд сертификаттай байх боломжгүй учраас энэ заалт орон нутагт зөрчигдөж байгаа талаар албаны хүн мэдээлж байлаа.

Хүүхэд харах үйлчилгээг дэмжиж байгаа ч боловсрол үнэгүйдэх аюултайг сануулав

УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн Боловсрол соёлын газартай хамтарч “Сургуулийн өмнөх боловсролын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж,  цэцэрлэгийн багш нартай санал солилцсон юм.
35
 Улсын хэмжээнд нийт 56 мянган хүүхэд буюу 10  хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаагүй байна. Орхон аймагт хувь, хувьсгалын нийт 25 цэцэрлэг бий. Нэг цэцэрлэгт дунджаар 200 орчим хүүхэд байна. Мөн л цэцэрлэгийн хомсдолд орж байгаа аймгийн нэг бөгөөд 1450 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шаардлагатай байгаа гэдгийг аймгийн Боловсрол, соёлын газрын дарга О.Ариунгэрэлт хэлж байсан. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд төр бүх асуудлыг зохицуулдаг тогтолцооноос зайлсхийж иргэдэд, аж ахуй нэгжүүдэд хувийн цэцэрлэг буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг олгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ асуудлаар Орхон аймгийн цэцэрлэгийн багш нар байр сууриа илэрхийлж, хөрөнгө оруулалт зөвхөн бүтээн байгуулалт руу хэт чиглэж, хүнээ хөгжүүлэхгүй байсаар ирсэн төрийн бодлогод  шүүмжлэлтэй хандаж байсан.

Багш нар хүүхэд харах үйлчилгээг дэмжиж байгаа ч гэр цэцэрлэгээр хэн дуртай нь айлын зургаан хүүхдийг авч харах нь наад зах нь цэцэрлэгийн стандарт, эрүүл ахуй, хоол хүнсний чанар хангахгүй. Цаашлавал цэцэрлэгийн багш нарын мэргэжил, сургуулийн өмнөх боловсрол үнэгүйдэх сөрөг нөхцөл байдал үүсэх аюултайг сануулж байлаа. Мөн багш нарын цалин, нэмэгдэл, эцэг эхчүүдийг хариуцлагажуулах, цэцэрлэгийн насны хүүхдийн онцлогт тохирсон ном, товхимол, гарын авлага, хүүхдийн тоглоомны үйлдвэртэй болох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг байгуулах зэрэг өөрсдийн салбарт тулгамдсан олон асуудлыг хуулийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлж байсан юм.
 Үүний дараа УИХ-ын гишүүн М.Батчимэг тус аймгийн Иргэний танхимд “Шууд ардчилал- Иргэний оролцоо”, “Шууд ардчиллыг хэрхэн хэрэгжүүлэх вэ” зэрэг ном, гарын авлагын дээжээс бэлэглэлээ.
33
Орхон аймгийн иргэд “Тамхины хяналтын тухай хууль”-д сэтгэл хангалуун байна

 “Иргэдийн оролцоо төсвийн төлөвлөлт” сэдвээр М.Батчимэг гишүүн Орхон аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд нээлттэй ярилцлаа. Уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх нар оролцлоо. УИХ-ын гишүүн М.Батчимэг , “2012 оны УИХ-ын намрын чуулганаар бие даасан 16 хууль батлаж, 67 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 61 тогтоол шийдвэрийг гаргажээ. Төсвийн тухай хуулийг хугацаанд нь батлаж, ирэх зургадугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, тэтгэврийн зөрүү, ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, хүнсний тухай, хүнсний аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн чухал бодлогын баримт бичгийг баталсан байна. Мөн тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Олон  хүний эрх ашиг хөндөгдсөн учраас тэр хирээр янз бүрийн өнцгөөс яригдаж байгаа. Хууль нэгэнт батлагдан гарсан бол хэрэгжүүлэх нь иргэн бидний үүрэг. Гэхдээ дутуу бодсон, амьдрал нийцэхгүй асуудал гарахыг үгүйсгэхгүй. Засаж сайжруулах боломж бий. Мөн УИХ-ын байнгын хороодыг чадавхижуулах, мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар, улс төрийн намуудын тухай, нэгдсэн сонгуулийн хуультай болох талаар гурван том ажлын хэсэг ажиллаж байна” хэмээн УИХ-ын үйл ажиллагааны талаар иргэдэд товч танилцуулав.
 Эрдэнэт хотын иргэд тамхины хяналтын тухай хууль батлагдан гарсанд сайшаалтай хандаж буйгаа илэрхийлээд цаашлаад архины тухай хууль батлан гаргах нь зүйтэйг хэлэв. Мөн төрийн байгууллагад намчирхсан байдал үүсэхээс сэргийлэх талаар байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-аас батлагдан гарч буй хууль өөрөө иргэдийг авилга өгөх нөхцөл байдалд оруулдаг талтай шүүмжлэв. Тухайлбал, ямар зөрчил гаргасан хүний жолоо барих эрхийг нэг жилээр, зургаан сараар хасах уу гэдэг тодорхойгүй. Эрүүгийн хуулинд 10 мянган төгрөг авсан, 10 сая төгрөг авсан хоёр хүний хүлээх хариуцлага ижил байх жишээ ч байгаа гэдгийг тодотгож байв.

Харин өнөөдөр /2013.03.15/ эрхэм гишүүн  “Монгол хэлний тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын талаар нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Боловсрол, соёлын газарт хийнэ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • tttt (122.201.21.18)
    2016 ond erdeneted uzex sanaatai ywaa ym bish uu
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • namchirhagch (122.254.127.34)
    Ene emegtei neg hunii dalbaan dor uuriigee geed bodchihson,zygeer neg namchirhsan huuhen baina lee dee..Odoonoos Erdenetiin toirgiig umchilj bgaa umuu haishaa um..
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
    • *****
      Элбэгдоржийн тэжээж гаргаж ирсэн БУУНЫ НОХОЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ АВГАЙ шүү дээ!!! Энэ авгай зөвхөн эзнийхээ зараалаар эзнийхээ балгийг таглах арыг нь даах л гэж авилгачидын дэмжлэгээр гарч ирж байгаа авгай!! Элбэгээгийн урт хумса болсон авгайг зайлуулж хаяараа Орхоныхон!!\
      2013 оны 03 сарын 16
  • ***** (202.70.41.140)
    Батчимэг эгч улстөрд ажил хийх үү .хариулт нь тодорхой Үгүй
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • ***** (202.70.41.140)
    элбэгдоржийн ажлаар батчимэг эгч хөдөө явлаа гэсэн гарчиг л яг тохирох юмбайна даа. гарчиг нь аймаар байна
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    46 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    2 цаг 8 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    2 цаг 12 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    2 цаг 56 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    4 цаг 44 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    4 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 18 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    5 цаг 22 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    5 цаг 30 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    5 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    5 цаг 37 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 4 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    16 цаг 50 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК