Европын цуврал тэмцээн Чех улсад үргэлжилж 44 дэх удаагийн “Гранпри” тэмцээн болж байгаа.

Европын цуврал тэмцээн Чех улсад үргэлжилж 44 дэх удаагийн “Гранпри” тэмцээн болж байгаа. Ази тивээс Монгол, Хятад, Казахстан буурал тивийн нийт 16 орны 82 боксчин тус тэмцээнд тоглож байгаа юм. Тэмцээний эхний өдөр 56 кг-д Н.Төгсцогт Лондонгийн олимпийн 52 кг-ын хүрэл медальт Ирландын Майкл Конлонтой тулж 14:8-гаар ялж тоглолтоо эхлүүлсэн өрсөлдөгчөө дараалан ялсаар финалд үлджээ. Мөн 64 кг-д Азийн алт, хүрэл медальт ОУХМ З.Энхзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар аваргын төлөө тоглохоор финалд үлджээ. Тэмцээний шигшээ тоглолт нь өнөөдөр Чехийн цагаар 15:00 цагаас эхлэх юм байна.