Засгийн газрийн ээлжит хуралдаан яг одоо болж байгаа. Өнөөдрийн
хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцэж, зургаан асуудалтай танилцах юм.

Засгийн газрийн ээлжит хуралдаан яг одоо болж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцэж, зургаан асуудалтай танилцах юм. Тухайлбал, “Энэ онд хэрэгжүүлэх авто замын төсөл, арга хэмжээний тухай асуудал, цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал обьектын жагсаалт”-ыг шинэчлэн батлах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болдын Засгийн газрын хуралдаанд танилцуулах Европын холбоотой байгуулах хэлэлцээрийн төслийн тухай болон зарим нууц асуудлыг хэлэлцэх юм.