
“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй МИАТ-ын хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарын есөн хүн тус бүрдээ өмгөөлөгч авчээ.
Ц.Орхоны хувьд өмгөөлөгчөөрөө Ц.Монгол өмгөөлөгч ажиллуулахаар болсон байна. Тиймээс Ц.Монгол өмгөөлөгч үйлчлүүлэгчийнх нь талаар хэвлэл мэдээллээр гүтгэлгийн чанартай олон мэдээлэл цацагдаж байгаа учраас ирэх долоо хоногт энэ асуудлаар албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
МИАТ-ын гэх тодотголтой хэрэгт холбогдсон есөн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгэн, цагдан хорьж шалгаж байгаа юм.
Б.Золбоо
Сэтгэгдэл (5)