

Их, дээд сургуулиудын дундах сагсан бөмбөгийн хамгийн томд тооцогдох энэхүү тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 16 баг оролцож, хурд хүч, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс дараах баг тамирчид медальт байруудад шалгарчээ.
Эрэгтэй багуудаас 1-р байр “Отгонтэнгэр их сургууль”
2-байр “МУИС”
3-р байр “ШУТИС”
Эмэгтэй багуудаас 1-р байр “МУИС-ХҮС”
2-р байр “ШУТИС”
3-р байр “МУБИС”
Өмнө нь Отгонтэнгэр их сургууль 2011 онд мөнгө, 2012 онд алтан медаль хүртэж байсан бөгөөд 2013 онд мөн тэргүүн байр эзэлснээрээ хошой аварга болсон анхны хувийн хэвшлийн их сургууль боллоо.



Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)