ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр “Ийгл” телевизээр Шунхлай компанийн
ШТС-ууд 50 төгрөгөөр үнэ нэмсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр “Ийгл” телевизээр Шунхлай компанийн ШТС-ууд 50 төгрөгөөр үнэ нэмсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Бусад компаниуд манай ажилчдад үнэ нэмэх шаардлага байхгүй гэдгийг хэлсэн байна. Шунхлай үнээ нэмсэн талаар Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг судалж үзээд үнэ нэмэх шаардлага байгаагүй гэж үзсэн. Бид үнэ нэмэхгүй байхыг хүсч хөнгөлөлттэй зээл нефть импортлогч компаниудад олгосон. Шунхлай үнээ нэмсэн учраас бид Монголбанкнаас хөнгөлөлттэй зээлээр олгосон мөнгийг буцааж авна. Мөн торгууль ногдуулна” гэлээ.
Мөн үндэслэлгүй үнээ нэмсэн компаниудад тавьсан 17 тэрбумын торгуулиас бага хэмжээний мөнгө орж ирж эхэлсэн бөгөөд мөнгийг улсын төсөвт оруулжээ.
Сэтгэгдэл (8)