

Барак Обама төрийн шинэхэн тэргүүн Ши Жинпинд баяр хүргээд, АНУ болон өөрсдийн түншүүд, БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөр зэрэг олон улсын асуудлуудыг хөндсөн байна. Мөн Ши Жинпинтэй кибер гэмт хэргийн талаар ярилцсаныг "CNN" онцолжээ. Тэрбээр ойрын үед ихээр тохиолдох болсон хакер буюу кибер гэмт хэргийн халдлагуудыг таслан зогсоох, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг Ши Жинпинээс хүсчээ.
Ши Жинпин баяр хүргэсэн Обамад хариу талархал илэрхийлж, цаашид хоёр орны дунд байдаг олон нийтлэг зөрчилдөөнийг арилгаж, итгэлцлийн түвшинг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Д.Идэр