Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн санаачлан, БШУ-ы яамнаас санхүүжүүлж инновацийн төсөл хэрэгжүүлсэн байна.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн санаачлан, БШУ-ы яамнаас санхүүжүүлж инновацийн төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд ноос, ноолуурыг ялгах үйлдвэр барьж, өчигдөр нээлтээ хийжээ. Тус үйлдвэр нь жилд найман тонн ноолуурыг ноосноос ялгах хүчин чадалтай бөгөөд туршилтын хугацаанд 1400 кг ноолуур ялгаж 700 кг-ыг хэрэглэгчдэд хүргээд байгаа аж. Ингэхдээ 50 кг ээрмэл утас үйлдвэрлэж түүгээрээ 100 гаруй метр давуу үйлдвэрлэсэн байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (2)