БГД-ийнхан донор болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өрнөж буй “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн төрийн албан хаагчид нэгдэн өнөөдөр цусаа өгөв. Уг ажиллагаанп Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын газар, Халамжийн газар гээд бүхий л төрийн байгууллагын нийт 450 гаруй албан хаагч энэхүү үйл ажиллагаанд хамрагдсан байна.
Баянгол дүүрэг нь 2013 оныг нийгмийн хариуцлагын жил болгон зарласан бөгөөд энэ удаа төрийн албан хаагчдынхаа нийгмийн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор ийнхүү “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгджээ.