
Манай
улсын хэмжээнд 5600 км төмөр зам барих ажилд одоогоор 16 компани
хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн талаар Зам тээврийн сайд А.Гансүх
мэдээллээ.

Манай улсын хэмжээнд 5600 км төмөр зам барих ажилд одоогоор 16 компани хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн талаар Зам тээврийн сайд А.Гансүх мэдээллээ. Салбарын сайдын мэдэгдсэнээр шинэ төмөр замын ажилд Засгийн газраас гаргах хөрөнгийг бондоос, харин бусад санхүүг хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн байгууллагаас гаргах аж.
2013 оны нэгдүгээр сарын 23-нд шинэ төмөр замын төсөлд 55 сая ам.долларыг олгох нь зөв гэсэн шийдвэрийг Засгийн газар дахин гаргасан юм. Шинэ төмөр замын хөрөнгө оруулалт хийх бүтцийг Засгин газар баталж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулсныг сайд А.Гансүх ахалж байгаа билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)