Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Маргааш Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн баярын өдөр тохионо. Уг өдөр автомашины дугаарын хязгаарлалт энгийн өдрүүдийн адил үйлчлэхээр болжээ. Уг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан. Гэвч “Цэргийн баярын өдөр бүх нийтээр амарч тэмдэглэн өнгөрүүлдэггүй.
Мөн иргэд архидан согтуурч, согтуугаар авто машин жодоодсоноос
автозамын осол ихэсдэг тул ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд маргааш 1,
6-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй” гэж Замын цагдаагийн
газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)