Ө.Энхтүвшин Хятадын Си Жиньпинд баярын цахилгаан илгээлээ
Бүгд Найрамдах Хятад улсын дарга Си Жиньпинд МАН-ын дарга Ө.Энхтүвшин цахилгаан илгээжээ. Тэрээр Си Жиньпинийг тус улсыг удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэх болсонд намынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, инйхүү цахилгаан илгээсэн байна.
Тус баярын цахилгаанд “Эрхэм хүндэт дарга Таны удирдлага дор Хятадын Коммунист Нам эх орныхоо хөгжил дэвшлийг улам хурдасгаж, ард түмнийхээ гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна. Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын уламжлалт найрсаг харилцаанд манай хоёр улстөрийн намуудын хамтын ажиллагаа түүхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн ба цаашид ч улс орон, ард түмнүүдийн сайн сайхны төлөө улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна. Эрхэмсэг ноён Танд ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд сайн сайхны ерөөл дэвшүүлье...” гэжээ.
Сэтгэгдэл (3)