Таван эрэгтэй Энэтхэгийн төв хэсэгт аялж байсан Швейцарийн жуулчинг хүчирхийлснээ хүлээн зөвшөөрсөн талаар “CNN” мэдээлжээ.
Таван эрэгтэй Энэтхэгийн төв хэсэгт аялж явсан Швейцарийн жуулчныг хүчирхийлснээ хүлээн зөвшөөрсөн талаар “CNN” мэдээлжээ. Швейцарийн иргэн нөхрийнхөө хамт Энэтхэгийн Датия дүүрэгт аялж явахад нь бүлэг залуус гарч ирж нөхрийг нь зодож, эмэгтэйг хүчирхийлсэн хэмээн тус дүүргийн цагдаагийн газрын дарга мэдээлсэн байна.
Хосууд өнгөрсөн хоёрдугаар сарын гуравны өдөр Мумбай хотод ирсэн бөгөөд Энэтхэгийг тойрон дугуйн аялал хийхээр төлөвлөж байжээ. Хохирогчид цагдаад мэдэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гэмт этгээдүүд эмэгтэйг хүчирхийлээд зогссонгүй зөөврийн компьютер болон 10 мянган рупий /185 ам доллар/, гар утсыг нь дээрэмджээ.
Хэрэгт сэжиглэж 20 гаруй хүнийг байцааснаас таван эрэгтэй хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлжээ. Гэхдээ сэжигтнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөх эрт байна хэмээн цагдаа нар дүгнэсэн байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (10)