
Их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд зуны амралтын хугацаандаа
цэргийн алба хаах боломж тун удахгүй бүрдэх аж. Батлан хамгаалахын яам,
Зэвсэгт хүчний жанжин штаб болон Монголын оюутны холбоо хамтран энэ
асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд зуны амралтын хугацаандаа цэргийн алба хаах боломж тун удахгүй бүрдэх аж. Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Монголын оюутны холбоо хамтран энэ асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Хэрэв оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаавал сургуулиа төгсөхдөө бакалаврын диплом, цэргийн
үүрэгтний үнэмлэхийг хамтад нь авч, төрийн албанд ажиллах боломж нээгдэх
юм.
Гэхдээ хэдий хугацаанд, хэрхэн цэргийн алба хаалгах нь тодорхой болоогүй байна. Ямартай ч энэ зун туршилтаар цөөн хэдэн оюутныг сургаж үзэхээр болсон байна.
Д.Идэр