Газрын тосны газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ
үеэр ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ зах
зээлийн нөхцөл байдалтай уялдаагүй өндөр ирдэг тул манай улсын импортод
эзлэх байр суурь багасч байгаа гэдгийг мэдээллээ.
Газрын тосны газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ зах зээлийн нөхцөл байдалтай уялдаагүй өндөр ирдэг тул манай улсын импортод эзлэх байр суурь багасч байгаа гэдгийг мэдээллээ. Иймд Уул уурхайн яам, Газрын тосны газар, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг ОХУ-д очиж ажиллахаар болсон байна. Тодруулбал, “Роснефть” компанийн үнийг олон улсын зах зээлд суурилсан томъёогоор тооцож, үнэ бүрдлээ хийж байх талаар ярилцахаар болсон.
Мөн БНХАУ-д газрын тос экспортолж сар бүр 10 мянган тонн шатахуун авч байхаар болсон байна. Тус асуудлыг тодорхой шатанд хүргэж “China oil” компанитай удаан ярилцаж, Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан түүнээс гарах шатахууныг манай улсад буцаан нийлүүлэхээр болжээ. Энэхүү ажил ирэх гуравдугаар сарын сүүлээр эхлэх бөгөөд ингэснээр шатахууны үнэ, нөөцийн тогтвортой байдлыг хангахад хэрэгтэй арга зам болно гэв.



















































Сэтгэгдэл (4)