Өглөөний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 1-6 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Эгь-Үүр, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар 3-8 градус, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.


















































