

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роберт Жекобсон энэ сарын 15-нд Испанийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагадаа “Венесуэлийн иргэд ил тод, нээлттэй сонгууль өгөх эрхтэй. Венесуэльчүүдэд дутагдаж байгаа чөлөөт хэвлэл ч хэрэгтэй” хэмээжээ. Мөн “Венесуэлийн Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдож болно. Каприлес сайн ерөнхийлөгч байж болох юм. Гэхдээ бид түүнийг сонгох боломжгүй” гэжээ.
Гадаад хэргийн сайд Элиас Хауа “Бид түүний ярилцлагыг уншаад цаашид АНУ-тай албан бус харилцаатай хэвээр байх нь цаг үрсэн хэрэг гэдгийг ойлгосон” гэжээ.
Ирэх сарын 14-нд болох сонгуульд түр Ерөнхийлөгч Николас Мадуро, сөрөг хүчнээс Хенрик Каприлес нар өрсөлдөх юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)