Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос талхны сав баглааны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос талхны сав баглааны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Яг одоо Монгол Ньюс мэдээллийн төвд болж буй уг хурлаар энэ сарын 1-нээс Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, уг хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих эрх бүхий байгууллагууд талхан дээр хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл хийх юм. Мөн талхны сав баглаатай холбоотой асуудлыг сөхөх аж. Тодруулбал, Үндсэн хүнс, Атар өргөө, Атар, Хан Туул Трейд, Бавж талхны цех, Дадал буриад талхнуудын зарим нь стандартын шаардлага хангаагүй сав баглаа, шошго, гялгар наалт маягын уутанд савласан нь хууль стандартыг зөрчиж байгаа гэнэ.
24tsag.mn