Өнөөдөр Казахын ард түмний их баяр "Наурыз"-ийн баяр тохиож байна. Уг баярыг тохиолдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Налайх дүүрэгт зочлон, Казах иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. Мөн өнөөдөр 15.30 цагт Тусгаар тогтнолын ордны их танхимд “Наурыз-2013” Казах иргэдэд зориулсан хүндэтгэлийн концерт үнэ төлбөргүй тоглолт болох юм. Уг хүндэтгэлийн концертод МАН-ын дарга Ө.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн тоглолтод МУГЖ С.Батсүх, Г.Батбаяр, П.Ширмэнтуяа, Л.Чаминчулуун, СТА Л.Нурбулан, Н.Алтантүлхүүр болон Мөрөөдлийн театрын жүжигчид оролцохоор болжээ. Б.Золбоо


















































