Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Төв
аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, “Нью хаппи” группийн бөх хурц арслан Ч.Батчулуун түрүүллээ.

Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, "Нью хаппи” группийн бөх хурц арслан Ч.Батчулуун түрүүллээ. Харин Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Хантайшир дэвжээ, Засгийн газрын авто баазын бөх аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр долоо даван үзүүрлэсэн байна. МҮБХ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөлөөс зургаа дахь жилдээ зохион байгуулж буй тус барилдааны шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Хилчин спорт хороо, Бесбогда бүргэд дэвжээ, Рысжан ХХК-ний бөх аймгийн арслан Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх аймгийн заан Л.Цээсүрэн нар шалгаран үлдсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/