зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлын хэсгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

2013-3-21
0
ЖИРГЭХ
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар өнөөдөр /2013.03.20/ Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзлаа.
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар өнөөдөр /2013.03.20/ Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзлаа.

Насанд хүрсэн иргэдийн 97,7 хувь буюу  1,894,211 хүн иргэний цахим үнэмлэхээ авчээ

    УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгийн танилцуулснаар 2010 оноос эхлэн иргэний шинэчилсэн бүртгэл хийсэн. Үүний үр дүнд мэдээллийн үндсэн санг бүрдүүлж чаджээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар 1,833,476 хүний, ИТХ-ын сонгуулиар 1,861,822 хүний нэрийн жагсаалтыг гаргасан. Энэ онд 28 мянган шинэ сонгогч бүртгэгдсэн байна. Нийт 1,894,211 хүн иргэний цахим үнэмлэхээ авсан нь насанд хүрсэн иргэдийн 97,9 хувийг эзэлж байгааг ч тэрээр дуулгасан юм. Харин 18-аас дээш насны 25,986 хүний цахим үнэмлэх бүртгэлийн зөрүүтэй байдлаас үүдэн хэвлэгдээгүй байгаа аж.
2013 оны Улсын төсөвт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахтай холбогдуулан бүртгэлийн зардалд 2,8 тэрбум төгрөг баталжээ. Уг төсвийн тухайд бэлтгэл ажлыг хангахад хүрэлцээтэй гэж үзэж байгаагаа албаны хүмүүс мэдэгдлээ. УБЕГ-аас сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад 28 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. УБЕГ-т Ерөнхийлөгчийн сонгуулиар 2101 хэсгийн хороо байгуулах тухай мэдээг аймаг, нийслэл, сумдын удирдлагуудаас ирүүлсэн байна. Иргэдэд болон бүртгэлийн газарт тулгарах гол хүндрэлтэй асуудал нь шилжилт хөдөлгөөн ажээ. Тодруулбал, иргэн хүн шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ заавал цахим үнэмлэхээ солихоор хуульчилсан байна. Иргэний цахим үнэмлэх олгож эхэлснээр хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 42,376 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн мэдээлэл УБЕГ-т байгаа. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс нэг тойрог болох учраас сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хорихгүй, харин хаягийн шилжүүлгийг хуульд заасан хугацааны дагуу хориглох юм байна.
2
    УИХ-ын дэд дарга М.Энхболд гадаадад байгаа иргэдийн бүртгэл хийгээд хэрхэн санал авах талаар тодруулав. УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг хэлэхдээ, “ Гадаадад байгаа 38 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. 2010 онд хийсэн судалгаагаар 112 мянга гаруй иргэн байгаа гэсэн дүн байдаг. Гэхдээ шинэчилсэн бүртгэл хийгдсээр байгаа. Гадаадад байгаа иргэд элчин сайдын яамандаа очиж саналаа өгөхөөр хуульчилсан байгаа” хэмээв.

    Асуултдаа хариулт авсны дараагаар УИХ-ын дэд дарга М.Энхболд, “УБЕГ сонгуулийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хийж байгаа ч бүртгэлтэй холбоотой олон асуудал үүсэх магадлалтай байгаа. Шат шатны байгууллагуудаас цагт нь мэдээллээ авч, эргэх холбоотой ажиллах нь чухал” хэмээгээд иргэдийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой хийсэн болон хийж байгаа ажлуудынхаа талаарх тайланг Төрийн байгуулалтын байнгын хороонд ойрын хугацаанд ирүүлэхийг үүрэг болголоо.
Сонгуулийн хэсгийн хороодын тоо 205-аар зөрж байна.
2
    Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахтай холбогдуулан 42 төрлийн заавар журмыг боловсруулж байгаа юм байна. 2013 оны Улсын төсөвт сонгуулийн ерөнхий зардлыг 17 тэрбум 209 сая төгрөгөөр баталсан. Санхүүжилтийн тухайд төсөвлөсөн мөнгөнд асуудал үүсэхгүй. Харин ч хэмнэх талаар анхааралдаа авч ажиллаж байгаа бөгөөд 2012 оны сонгуулиар 3 тэрбум төгрөг хэмнэсэн туршлага байгаа аж. Гэхдээ дээрх төсвийн тал нь сонгуулиар ажилласан төрийн албан хаагчдын цалин, хоол, унааны зардалд, харин үлдсэн хэсэг нь саналын хуудас хэвлэх, хүргүүлэх, зар сурталчилгаа зэрэгт зарцуулагддаг гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

    Өмнөх сонгуулиудаар ашигласан санал тоолох 2500 ширхэг автомат машин энэ удаагийн сонгуульд ч ашиглагдана. Сонгуулийн товыг зарлах болон сонгууль явуулах төсвийн задаргааны төслийг 4 дүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд батлуулахад бэлэн болжээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ажиллах 1896 хэсгийн хороо байгаа гэсэн нь УБЕГ-ынхны мэдээлсэн 2101 хэсгийн хорооноос даруй 205 хэсгийн хороогоор зөрүүтэй байлаа. СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, “ Манайд 1896 хэсгийн хороо байна гэсэн мэдээлэл байгаа. УИХ-ын сонгуулиар 1905, Орон нутгийн сонгуулиар 2010 хэсгийн хороо ажилласан. Буурна уу гэхээс өсөх магадлал байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороод УИХ-ын сонгуультай ойролцоо байна” гэж хариулт өглөө. Энэ зөрүүтэй байдлыг түргэн хугацаанд тогтоож, ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар онцоллоо.
2

    Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчдийн зардлын хэмжээг баталжээ. Нэг нэр дэвшигч 3 хүртлэх тэрбум төгрөг, харин нэг нам, эвсэл 5,1 тэрбум хүртлэх тэрбум төгрөгний зардал гаргах боломжтой байхаар тусгажээ. Энэ мөнгөн дүнг өмнөх дөрвөн жилийн инфляци, намуудын сонгуулийн зардлын тайлан зэргийг баримжаа болгон тогтоосон байна. Өмнөх сонгуулиудаар нэг нам, эвсэл дунджаар 4 тэрбум төгрөгний зардал гаргадаг байжээ.

    Иргэд болон улс төрийн намуудын дунд автомат машинд эргэлзэх, хардалт их байгаа. Энэ эргэлзээг тайлах ямар ажил хийж байгаа талаар ажлын хэсгийн гишүүд сонирхов. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Эргэлзээ байгаа нь үнэн. Гэхдээ автомат сиситем ашигласан ь өөрөө том дэвшил болж чадсан гэдгийг тэмдэглэмээр байна. БНСУ, Австрали, Япон, Канадын ажиглагч, сонгуулийн хорооныхонтой уулзахад автомат систем ашиглаж, сонгуулиа амжилттай явуулсан хэмээн сайшаасан. Бидэнд ирүүлсэн тайландаа ч тусгасан байсан. Бид сурталчилгаан дээрээ энэ асуудлыг түлхүү тусгаж ажиллана гэсэн чигтэй байгаа” гэв.
2
    Тэрээр цааш үргэлжлүүлэн, “Гадаадад байгаа иргэд интернет, факсаар нэрээ бүртгүүлэх боломжтой болсон байна.  Гэхдээ саналаа өгөхдөө өөрийн биеэр элчин сайдын яаман дээрээ очиж өгөх ёстой. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд нэн тэргүүнд гурван асуудлыг шийдүүлэнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос төслөө боловсруулаад бэлэн болгосон.   4 дүгээр сарын 20-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тов, гадаадад байгаа иргэдийн саналаа өгөх өдрийн тов болон сонгуулийн зардлын задаргааг баталж, зарлах хэрэгтэй байна” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 34 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 29 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 29 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 29 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 29 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК