Ачааны автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

1. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам батлах тухай
2. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай
3. Геодези хэмжилзүйн багаж худалдан авах тухай
4. НИТХ-аар хэлэлцэх асуудал, хурал батлах тухай
5. Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайлангийн тухай мэдээлэл
6. Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамж тогтоох
Хурлаар нийслэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттайгаар явж байгаа ачааны автомашинууд, хотын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа ачааны авто машинуудыг цагийн хуваарийн дагуу хязгаарласан өдрүүдэд явахыг зөвшөөрлөө. Ингэхдээ B ангиллын авто машинаас хориглосон өдөрт 1000 төгрөгийн хураамж, C ангиллын автомашинаас 1500, CE ангиллын автомашинаас 2000 төгрөгийн хураамж авах тогтоолыг гаргалаа. Мөн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 35, 55 тоот тогтоолоор “Амгалан цахилгаан станц”-ыг барьж байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/47 дугаарт актыг үндэслэн НӨҮГ-ын хөрөнгөд бүртгэлтэй “Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар”-ыг нийслэлийн хөрөнгөөс хасах тогтоолыг гаргасан юм. Түүнчлэн НИТХ-ын ээлжит чуулганыг 2013 оны энэ сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо.
Т.Хулан