Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал тун удахгүй 20 дах жилдээ болох гэж байна. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцоё” уриатай зохион байгуулагдаж байгаа “Эврика - 2013” ЭШБХ-ыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулахаар болжээ.Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, хамгийн нэр хүндтэй, хамгийн шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэ бага хурал нь мөн хамгийн өндөр шагналтай гэнэ. Бүх их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биеллээ олоход нь туслахад зорилготой энэхүү хурлыг жил бүр оюутан залуучууд хүсэн хүлээдэг. Эрдэм шинжилгээний хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг 04-р сарын 20-ыг хүртэл МЗХ-ны төв байранд хүлээн авч байгаа юм байна.


















































